"ЭРДМИЙН ГЭГЭЭ"-10e ангиас... : Дунд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь.

Дунд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь.

  Одоо удахгүй дүү нар маань 12 жил юу сурсан мэдсэнээ харуулах цаг ойртож байгаа билээ. Ер нь амьдралын эхлэл болсон алхамаа энэ цаг мөчөд хийдэг гэхэд хилсдэхгүй нь тодорхой. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл УБ-ын цагаар орон даяар хоёрдугаар сарын 1-ний өдөр 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 18:00 цагт дуусна. Энэ оны ерөнхий шалгалт доорх хуваарийн дагуу орон даяар УБ-ын цагаар нэгэн зэрэг явагдана.


6-р сарын 05-ны өдөр
  • 14:00- 15:20 Монгол улсын түүх
  • 16:30- 17:50 Орос хэл

6-р сарын 06-ны өдөр

  • 08:30- 09:50 Газар зүй
  • 11:00- 12:20 Математик
  • 14:00- 15:20 Биологи
  • 16:30- 17:50 Англи хэл

6-р сарын 07-ны өдөр

  • 08:30- 09:50 Хими
  • 11:00- 12:20 Нийгмийн тухай мэдлэг
  • 14:00- 15:20 Монгол хэл
  • 16:30- 17:50 Физик

Харин хаана ямар сургуульд элсэн орох хүсэлтэй байгаа болон тухайн сургуулийнхаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүүхдүүд төдийгүй тэдний эцэг эхчүүд ч хүсч байгаа байх. Тэгвэл яг энэ цагт та бүхэнд хамгийн хэрэгтэй их дээд сургуулиудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан “Оюутан-2008” номын электрон хувилбарыг үнэ төлбөргүйгээр татан авах боломжийг Монголын оюутны холбоо, Үндэсний портал GoGo.mn сайт та бүхэнд олгож байна.

Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд болон залуучуудын байгууллагуудын товч лавлах, боловсролын хууль тогтоомж, шилдэг оюутнуудын мэргэжлийнхээ талаар өгсөн зөвлөгөө, нэг оюутны жилийн зардал хэд байх талаарх мэдээллийг та урьд өмнө нэг номноос багцлан уншиж байсан уу. Мөн гадаадад суралцах журам, англи хэл сурах боломжууд, амжилтанд хүрэх нууц, амжилттай суралцах аргууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийн эзэн болох шинэхэн журам, саяхан шинээр батлагдсан Сургалтын төрийн зээлд хамрагдах боломжуудыг бүгдийг нь нэг дороос унших боломж байна. Энэ бол 400 хуудас, 7 бүлэг, 1 хавсралт хэсгээс бүрдэх “Оюутан-2008” ном.

Номын ерөнхий ивээн тэтгэгчээр “Голомт” банк, ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, АНУ-ын “Азийн сан” ажилласан бөгөөд Боловсролын салбарыг болон оюутан залуусыг ивээн тэтгэн ажиллаж байгаад нь Монголын оюутны холбооноос талархсанаа илэрхийлж байна.

Оюутан таны ширээний ном "Оюутан 2008" таны гар дээр онлайнаар болон хэвлэлтээр үнэ төлбөргүй хүрч байна. Энэхүү эмхэтгэлийг МОХ-ны дэд ерөнхийлөгч, НҮБ-ын Залуучуудын Зохицуулах Хорооны зохицуулагч Х.Батсайхан санаачлан эмхэтгэн хэвлүүлж, Үндэсний портал GoGo.mn таны гарт хүргэж байгаа юм. Мөн энэхүү ном Цахим ном хэлбэрээр хэвлэгдэн гарсан бөгөөд энэ чиглэлээрх анхны цахим ном болж байгаа юм.
Удахгүй “ОЮУТАН 2009” Шилдэг оюутны ширээний ном та бүхэнтэй учран золгох тус номтой хамтран ажиллахыг урьж байна.

 “Боловсролыг дэмжигч хүн бүрийн үзэх ном Оюутан 2008”

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
batuk (зочин)

neern manai ene jil ulsiin terguunii sur bolson te baharhmaar zuragtaar garaal hehe

Зочин (зочин)

Эрдмийн гэгээ улсын тэргүүний байхаас өөр ч яахавдээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)