"ЭРДМИЙН ГЭГЭЭ"-10e ангиас... : 70,0₮-өө юунд зарцуулах вэ?

70,0₮-өө юунд зарцуулах вэ?

Ангийнхандаа энэ бичлэгийг унших мөчийн мэндийг юуны өмнө хүргье. Саяхан "Хүнийн Хөгжил" сангаас 18-с дээш насны хүмүүст 70,0₮ өгөхөөр болсон. Энд мэдээж Оюунчимэгийн шавь нар бүгдээрээ орж байгаа байх. Манай анги 42 хүүхэдтэй байсан гээд бодоход 42*70,000 = 2 сая 900 зуун 40 мянган төгрөг болж байна. 42*70000=2940000. Зөвхөн 10е-ийнхэн нийлээл 3 сая төгрөгтэй болно. Харин бид энэ багагүй мөнгийг 7-хон өдөрт бараг үрнэ. Мань мэт нь гараал дуусгачиж мэдэх л байх. Тэгэхээр ангийнхандаа би яг юуг хэлэх гээд байна вэ гэхээр 7 хоногт энэ мөнгөө үрж байхаар 70 жил харж хадгалах дурсамжийн зураг татуулъя. Мэдээж 42 бүгдээрээ ирэхгүй нь тодорхой. Ирээгүй нэгнийхээ зургийг компьютерт оруулаад 42 болгож болно шүү дээ. Нэг зургийг 200-хан ₮-р угаадгийг мэдэх байх. Бидний одоо авах мөнгийн 0,2% болж байгаа гээд бод. 200-хан төгрөгөөр 70 жил дурсах тийм хэмжээний зургийг энэ жил татуулахгүй л юм бол дараа жил Улаанбаатарт ингэж олноороо байх нь юу л бол. Тиймээс нэг өдөр цаг товлож байгаад бүгдээрээ уулзацгааж 2080-онд үзэж дурсаж суух зургаа энэ жилдээ багтааж авхуулцгаая. Мэдээгүй нэгэндээ цааш нь уламжлаад заавал ирээрэй гэж хэлээрэй. Би бодохдоо 5сарын1-нд манай аймгийн оюутны чуулга уулзалт болох гэж байгаа. Тэр үед байвал зүгээр байх. "Соёлын Төв Өргөө"-д 5сарын1-нд уулзацгаая.

42-лаа уулзацгаая.

G&B

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
nabu (зочин)

ug ni ih goe sanaa bsn bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)