"ЭРДМИЙН ГЭГЭЭ"-10e ангиас... : Цоодол багш маань ингэжээ...

Цоодол багш маань ингэжээ...

/Өмнөговь инфогоос авав/

Ч.Цоодол: Эх орноо, эх хэлээ хайрладаг байх нь Монгол хүний эрхэмлэх зүйлийн хамгийн дээд нь юм

21-р зууны Монголчууд бид эх хэлээрээ ярьж, бичиж чадахаа больжээ. Өгүүлбэр болгондоо гадаад үг хэллэг хэрэглэн, зөв бичгийн дүрмийн алдаа маш их гаргана. Энэ нь бид монгол хэлээ ядууруулж, өөрсдөө эх хэлээ устгаж байгаагийн нэг хэлбэр юм. Монгол үндэсний томоохон соёлын нэг бол яах аргагүй Монгол хэл маань билээ. Ингээд энэ удаа АБТА, зөвлөх багш Ч.Цоодол багшийн хувийн тэмдэглэлийг чадан ядан эмхэтгэн та бүхэндээ хүргэж байна. Энэ нийтлэлийг уншаад та дотроо нэгийг бодоорой.

Чанцалдуламын Цоодол 
(Ардын боловсролын тэргүүний ажилтан, Зөвлөх багш)

Өмнөговь аймаг Даланзадгад сумын улсын тэргүүний
"Эрдмийн гэгээ" сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш

- Эх орноо, эх хэлээ хайрладаг байх нь Монгол хүний эрхэмлэх зүйлийн хамгийн дээд нь юм
- Монгол гэдэг нэрийг манай орны төдийгүй Орос, Хятад болон дэлхийн олон орны эрдэмтэд судалсаар байна. Тэд нэгдсэн Монгол улс байгуулагдахын өмнө "Мон" нэртэй гол үүрэгтэй аймаг байжээ. Үүүнээс Монгол гэдэг нэр үүссэн гэдэгтэй санал нэг байгаа аж. Гэхдээ нарийвчлан судлах нь чухал гэж тэмдэглэжээ.
-Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хэлний хөгжил, ирээдүйн тухай ярьж бичих боллоо. Монгол хэлний үгийн санд харь хэлний үгс их орох болсноор хэлний ядуурал, утга санаа илэрхийлэх чадвар эрс муудлаа.
Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь:
1, Дэлхий нийтийг хамарсан даяарчлал жижиг улс үндэстнүүдийн хэл соёлд сөрөг нөлөөтэй байна.
2, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэвтрүүлэг, хөтлөгчдийн үг яриа хэтэрхий ихээр гадаад үгийг хэрэглэсэн, хэл найруулга муу, мэдээллийг бусдад хүргэх чадвар сул байна.
3, Орчин үеийн гэх олон янзын хамтлагуудын дуу, хошин шогчдын тоглолтын хэл яриа нь ярианы соёлд муугаар нөлөөлж байна
4, Улс олон нийтийн болон хувийн байгууллагуудын хаяг нэр гадаад үгээр бичсэн байгаа нь хэл ядуурах нэг нөхцөл болсоор байна
Улс орны тусгаар байхын баталгаа нь хэл, хил шүү дээ
Хэлгүй болчихвол улс мөхөх нь тэр. ийм жишээг Манж Чин гүрний гунигт түүх харуулна.
Манай орны иргэд хэл соёлоо дээдлэхэд чин сэтгэлээсээ хандмаар байна.
Та нар минь ойр дотныхон, үр хүүхэддээ байнга хэлж захиж байгаачээ.
Монголчууд бид туйлшрах зангаараа англи хэл сурах ёстой л гэвэл бүгд заавал ийм байх ёстой гэсэн ойлголттой бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зарлал, рекламандаа бичин үндэснийхээ хэл соёлыг үгүйсгэх боллоо. Ингэж болохгүй шүү дээ.
Энэ талаар олон талаас нь эргэцүүлэн ярилцах хэрэгтэй. Санал бодлоо хуваалцаарай.
start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
batuk (зочин)

ene tuuhiig bidend yrij ogch bj bilee bagsh min

Мөнгөнөө (зочин)

ёстой үнэн юм ярьсан байна шүү.

Гандирс (зочин)

Миний ч бас багш шүү дээ.

Их юм заасан ачтай хүн байгаамаа.

: Г.Бөхбилэг (G&B)

Сайн уу ангийнхаан бүгдэд нь мэнд? Сэтгэгдэл үлдээж байвал өшөө олон гоё юм бичнэ шүү.

sanchir (зочин)

hi all. yu baitcgaana anduudaa
bagshiig harsan chin saihan sanagdchlaa

: Г.Бөхбилэг (G&B)

Санчираа багшийгаа их санажээ дээ янз нь. . . ХАХА. . .

nabu (зочин)

bagsh ih goe ym yrijee. Magadgui namriin neg nalgar udur bid 42 ch gesen bagsh bolchood yriltslaga uguh udur hayand irjee.

Munkh-Erdene (зочин)

2002 онд Ч.Цоодол багштай 10А ангийг төгсөж байсан одоо бараг 8 жил болжээ. Багшийн маань тэмдэглэлийг хүмүүст хүргэж байгаа энэ блогийн эзэн Бөхөөд амжилт хүсэн ерөөе.

өх (зочин)

tanai bagh ooroo her zereg Mongol we bi medehgui, l yum baina, hyn chanaraar myy er sh dee

tsoo (зочин)

tsoodol bagsh hogiin er,hudlaa am, amidral deer hunshgui hog doo

Б.Цацралт (зочин)

bagshii mini vvniig bainga yarij helj zahij bdag

Гана

Блогийн чинь 2148 дахь зочин болж байгаадаа баяртай байна... Би Цоодол багшийн 2002 оны төгсөлтийнх нь шавь байна... Блогт чинь амжилт хүсье... Багшийн маань нийтлэл байгааг хараад гайхлаа бас баярлалаа... Амжилт

Nandia (зочин)

bi odoogoor tsoodol bgshinha hrtai shawi ni bolon surj bgada ih bayrtai bdg niitll bgd ni bayrlaa terguuni bagshda hrtai shuu

myadgaa (зочин)

niitlel tawisand bagshaa bayarlalaa 2012 oniii 11 b angi

үнэн шүү (зочин)

hooe gewch 40n jiliin oigoor ...... gsn gants 2 bagshiin teneg asuudlaas bolj buhel buten ulsiin terguunii surguuliin ner hundiig gutaasan uil yawdald ue ueiin togsogjid agsh nar

үнэн шүү (зочин)

hooe gewch 40n jiliin oigoor ...... gsn gants 2 bagshiin teneg asuudlaas bolj buhel buten ulsiin terguunii surguuliin ner hundiig gutaasan uil yawdald ue ueiin togsogjid agsh nar

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)