"ЭРДМИЙН ГЭГЭЭ"-10e ангиас... : Багшийнхаа сургаальд бид баярлалаа...

Багшийнхаа сургаальд бид баярлалаа...

Зүрхэнд эгшиглэх хонхны дуу -Энэ дууг сонсохлоор нь шууд л толгойд 10е ангийнхан санаанд буудаг шүү. Өөрийн эрхгүй самбарын өмнө зогсох багш минь санаанд бууж, багшийгаа ирж байгааг харсан 10е-ийн хөвгүүд нь хөшгөө янзлаад л, охидууд нь үс гэзгээ янзлаад л /наргиа шүү соори/, бүгдээрээ доогуурхи хогоо түүж, орж ирэхэд нам тайван суух 10е-нхэн. Орж ирээд л та  "нар хүний хөдөлмөр сорогч Фарзит,  нахальны..." гээд л харааж өгнө дөө. Үнэн сэтгэлээсээ хэлдэггүй байсан гэдгийг хожуу ухаарсан шүү. Бид нарыг загнаж загнаж цаашаа хараад гэнэн томоогүй байсан биднийгээ өрөвдөж байсан байхдаа. ХЭХЭ. Дараагаар нь уран цэцэн үгээрээ сахилагагүй Чоторо хүү Сүхээг нам болгодог Батка багш маань орж ирээд л Хандаа Сонио  гээд л бүгдтэй үгэн дайн өдөөж хөгжилддөгсөн. Харин Цоодол багш  "Тиймээ Мөнгөнөө", "Тиймээ Хандсүрээн", "Тиймээ Сэржмаа", "Яах гээд байнаа Бөхбилэг гуай... охидуудын дунд...." гээд л бидэнд мэддэг чаддаг бүгдээ л зориулсандаа. Харин бие нь орж ирээгүй байхад дуу нь гардаг багш хэн гэж бодож байна? Мэдээж Намшир багш маань шүү дээ. Салхи татуулж орж ирээд, салхилж салхилж шуураад л гараад явдагсан. Сайн ч багш, сайхан ч багш, Хурдтай ч багш хурдан ч багш. Хөвгүүд нь пүүз кэтээ барин заалруугаа явж хэрзгэр хэдэн биенээ харан шоололдон хувцсаа сольж дуусаад заалруугаа ороход П-г /хараал/ хэлсэн хүүхдийг нэрээр нь чангаас чанга  заал дүүрэн дуудаж, бохь зажилсан хүүхдүүдээ шийтгэж Жагай багш минь одоо бодоход соёлч боловсон байлгах гэсэндээ л биднийг алдах үед минь шийтгэж, онох үед нь сайшааж явсан. Харин ямар үед бид нам гүм байдаг гээч... Эрка багшийг хичээл орох үед мөн үү? Их ч айдаг байж дээ. Дуугарах хүн цөөхөн.... Хандаа, Сэлли, Набу. . . гэх мэт тав зургаахан хүүхэд. Алгебр, Геометр, Уран зохиол, Монгол хэл, Хими, Биологи, Физик, Орос хэл . . . гээл олон хичээл ордогсон. Сүхээ нэг тонин дуу дуулдаг байж билээ. "Хуанжу Гэгийг би даахуу ди даахуу даадаа ди дааа..." хэхэ . . . инээдтэй юм. Харин одоо манай ангийн анхны аав шүү дээ. Дараагийнх нь би болж таарч байх шиг байгаан хаха /наргиа шүү/. Манай анги 10-д ач зээтэй болж байсан байхаа. зарим нь хоёр гурван хүүхэдтэй сайхан байна шүү. Нээрэн манайхан хаад нэг багшруугаа мессеж ухамсараараа бичиж байгаарай. Цаад Оюунчимэг чинь тунирхаад байсан шүү. "10е-ийнхэн намайг багшаа мартцан байхаа..." гээл байсан. Заазаа олон юм нуршилгүй Ингээд дуугаа хүргэе дээ. Дагаад дуулцгаая 10е-ийнхээн. Товчин дээр дараад дуугаа сонсоод бичлэгээ унш.

Зүрхэнд эгшиглэх хонхны дуу

Мөнхбат & Үүрцайх

Зүрхэнд минь шуурга татуулсан
Сүүлчийн хонх жингэнэн дуугарлаа
Сэтгэлд минь жигүүр ургуулсаар
Ирээдүйг минь зөгнөн цангилаа

Дахилт: Сэргэлэн хонхны дуу
Сургуулийн танхимдаа улам хорогдлоо
Чин сэтгэлийн бэлэгтэй зүйрлэмээр
Багшийнхаа сургаальд бид баярлалаа


Сүүлчийн хичээлдээ хонхоор ижилсээд
Шүлгийн мөрүүд шиг зэрэгцэн сууцгаалаа
Сайхан учрал инээд бялхсан
Шуугиант жилүүдээ бид дурсацгаалаа

Дахилт: Сэргэлэн хонхны дуу
Сургуулийн танхимдаа улам хорогдлоо
Чин сэтгэлийн бэлэгтэй зүйрлэмээр
Багшийнхаа сургаальд бид баярлалаа

Урин хаврын цэнхэр өдрүүдийг
Уярч дуулсаар бид үлдлээ
Амьдралд минь ухаарал хайрласан
Алтан үеүдээ бид мартахгүй

Дахилт: Сэргэлэн хонхны дуу
Сургуулийн танхимдаа улам хорогдлоо
Чин сэтгэлийн бэлэгтэй зүйрлэмээр
Багшийнхаа сургаальд бид баярлалаа

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
surnee (зочин)

barlalaa ho ystoi 10n jildee ochson ym shig bolloo

batuk (зочин)

neern ter suheegiin du goy inedte du bsan shu say genet sanad uchirgui ineleshde hehe

nymka (зочин)

uneheer gogo duu shuu my angiihnii suld duu bsn odoo ch heweeeree tsaaashid ch heweeree bn hamgiin suuld zugaalgnd ywaad ene duug duulj bugd l uilj bsn sayhn ym shig sanagdhiin getl 4n jil ongorchee.......

oyunaa (зочин)

bugdeeree snuu. goy bolgoson bnaa

: Г.Бөхбилэг (G&B)

Манайхан бичлэг бичиж болно шүү. Би нийтлээд өгнө өөө

nabu (зочин)

goe zuil ih.g bichjee. Aaw bolokh gej bgaamuu bayr hurgii.

naranbayar (зочин)

bohoodoo thanks saihan bnshvv angiinhantaigaa uulzah yumsan

oyuna (зочин)

goy yumaa unshsan chine ta nariiga sanachhlaa bagsh n nere tegj bsan l bhda zagnaj bsan bol uuchlaarai tugsuud uvurhangai yvna geed l neeh ailgaj bilee uuland yostoi goy yvsn shu yoliin amnd avhuulsn goy zurag bdiishde daanch fileer bish pilonkniihldo.bagsh n anh udaa ta hediige tugsuhud angiin zasvaraas chuluulugdj bilee neg udriin dotor l gilalzuulchhsn shuu mini huuhduud

: Г.Бөхбилэг (G&B)

Багшыгаа нэг ч гэсэн баярлуулж байжээ. Овоо ш дээ хэхэ. . . .
Олон жилийн дараа энийг харсан чин сайхан санагдчихлаа.

сэли (зочин)

Бүгдээрээ сайн байна уу. Энэ нийтлэлийг би анх удаагаал уншиж байна. Төгсөөд үнэхээр олон жил болж. Тэгсэн ч багшийн маань хэлдэг байсан энэ үгнүүд яг л өчигдөрхөн сонссон мэт сэтгэлд хоногшиж. Багшдаа хайртай шүү. 10 жилд үнэхээр сайхан байжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)