"ЭРДМИЙН ГЭГЭЭ"-10e ангиас...

Багшийнхаа сургаальд бид баярлалаа...

2013 оны 08-р сарын 29 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)

товчин дээр дараад Мөнхбат & Үүрцайх - Зүрхэнд эгшиглэх хонхны дуу-гаа сонсоод бичлэгээ уншаарай.        

             Зүрхэнд эгшиглэх хонхны дуу -Энэ дууг сонсохлоор нь шууд л толгойд 10е ангийнхан санаанд буудаг шүү. Өөрийн эрхгүй самбарын өмнө зогсох багш минь санаанд бууж, багшийгаа ирж байгааг харсан 10е-ийн хөвгүүд нь хөшгөө янзлаад л, охидууд нь үс гэзгээ янзлаад л /наргиа шүү соори/, бүгдээрээ доогуурхи хогоо түүж, орж ирэхэд нам тайван суух 10е-нхэн. Орж ирээд л та  "нар хүний хөдөлмөр сорогч Фарзит,  нахальны..." гээд л харааж өгнө дөө. Үнэн сэтгэлээсээ хэлдэггүй байсан гэдгийг хожуу ухаарсан шүү. Цааш нь уншмаар байвал Дэлгэрэнгүй» гэсэн дээр дараад уншаарай.

Зүрхэнд минь шуурга татуулсан
Сүүлчийн хонх жингэнэн дуугарлаа
Сэтгэлд минь жигүүр ургуулсаар
ирээдүйг минь зөгнөн цангилаа

Дахилт:
Сэргэлэн хонхны дуу
Сургуулийн танхимдаа улам хорогдлоо
Чин сэтгэлийн бэлэгтэй зүйрлэмээр
Багшийнхаа сургаальд бид баярлалаа

Сүүлчийн хичээлдээ хонхоор ижилсээд
Шүлгийн мөрүүд шигзэрэгцэн сууцгаалаа
Сайхан учрал инээд бялхсан
Шуугиант жилүүдээ бид дурсацгаалаа

Дахилт:

Урин хаврын цэнхэр өдрүүдийг
Уярч дуулсаар бид үлдлээ
Амьдралд минь ухаарал хайрласан
Алтан үеүдээ бид мартахгүй

 Дэлгэрэнгүй»

За юуны өмнө энэ өдрийн мэндийг 2006 онд "Эрдмийн Гэгээ"сургуулийг Д.Оюунчимэг багштай 10е ангийг төгсөж байсан нийт оюутан залуус аав ээжүүд ажилчид дарга цэрэг нартаа хүргэе.

Энэ зун буюу 2011 он нь манай ангийн хувьд 5 жилийн ойн уулзалт болох ба төгсөлтийн дурсамж цомог эргээд нэг харахад 2011 оны 7 сарын 11-нд сургууль дээрээ уулзалцгаая гэсэн байдгийг бүгд мэднэ бизээ.

 Дэлгэрэнгүй»

Дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай

2010 оны 07-р сарын 14 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)

Ангийнхандаа болон Өмнөговь аймгийн нийт ард түмэндээ Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монголын 804 жил, Ардын хувьсгал ялсаны 89 жилийн ойн их баяр наадмын мэнд хүргэж,


            Нар асгарч хур тэгширсэн
            Найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам айсуй.
           Эр бяраараа эзэн нь байж
           Эрмэг хурдаараа тод магнай байж
           Эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.


ангийнхандаа.....

 

ӨМНӨГОВЬЧУУДАА Ойрд сонин сайхан юу байна даа

2010 оны 06-р сарын 23 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)

Ангийнхандаа юуны өмнө энэ мөчийн мэндийг хүргье. Мөн багшийн ээж нь өнгөрсөнд шавь нар тань бүгд эмгэнэл илэрхийлж байна.  Манай ангийнхан ихэнх нь төгсөөд ромбо дипломоо гардан аваад сайхан л амарч байгаа биздээ.

Хажуугаар сонин сайхан мэдээ дуулгахад манай 10е гэдэг айл ам бүл нэмсээр байгаа билээ. Өлзий-Орших авгай нь төрж манай хүн аав болсон сурагтай. Сэржмаа маань бас охинтой болсноор зогсохгүй араас нь Нарангэрэл, Дэлгэрмаа бас маамаалах гэж байгаа гэсэн бүгдэд нь баяр хүргье.

Энэ зун бол их онцлогтой зун, онцлог гэдгийн учир нь дэлхийн хөлбөмбөгийн аварга болж байгаагийн дараачаар дэлхийн сагсан бөмбөгийн аварга эхэлж байгаа. Спортоор амьсгалсан зун болж байна.

За ингээд ангийнхандаа дараах дууг хүргэж байна.

WAVIN FLAG 


 Дэлгэрэнгүй»

70,0₮-өө юунд зарцуулах вэ?

2010 оны 05-р сарын 25 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)

Ангийнхандаа энэ бичлэгийг унших мөчийн мэндийг юуны өмнө хүргье. Саяхан "Хүнийн Хөгжил" сангаас 18-с дээш насны хүмүүст 70,0₮ өгөхөөр болсон. Энд мэдээж Оюунчимэгийн шавь нар бүгдээрээ орж байгаа байх. Манай анги 42 хүүхэдтэй байсан гээд бодоход 42*70,000 = 2 сая 900 зуун 40 мянган төгрөг болж байна. 42*70000=2940000.

42-лаа уулзацгаая.

G&B
 Дэлгэрэнгүй»

Цоодол багш маань ингэжээ...

2010 оны 04-р сарын 19 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)

/Өмнөговь инфогоос авав/

Чанцалдуламын Цоодол 

(Ардын боловсролын тэргүүний ажилтан, Зөвлөх багш)

Өмнөговь аймаг Даланзадгад сумын улсын тэргүүний

"Эрдмийн гэгээ" сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш

21-р зууны Монголчууд бид эх хэлээрээ ярьж, бичиж чадахаа больжээ. Өгүүлбэр болгондоо гадаад үг хэллэг хэрэглэн, зөв бичгийн дүрмийн алдаа маш их гаргана. Энэ нь бид монгол хэлээ ядууруулж, өөрсдөө эх хэлээ устгаж байгаагийн нэг хэлбэр юм. Монгол үндэсний томоохон соёлын нэг бол яах аргагүй Монгол хэл маань билээ. Ингээд энэ удаа АБТА, зөвлөх багш Ч.Цоодол багшийн хувийн тэмдэглэлийг чадан ядан эмхэтгэн та бүхэндээ хүргэж байна. Энэ нийтлэлийг уншаад та дотроо нэгийг бодоорой.

 Дэлгэрэнгүй»

Жинхэнэ хайр чинь байвал яанаа.....

2010 оны 04-р сарын 09 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)
 Дэлгэрэнгүй»

Ингаад жураг явуулаад байвал болж байхымшдээ

2010 оны 03-р сарын 29 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)

Багш 2009 онд хальт сенинарт ирчээд явахад амжиж бид хэд уулзаж байж билээ. Багш бага охинтойгоо хамт ирсийн. Харин Тогтуунд ашгүй хэдэн зураг байж.

 Дэлгэрэнгүй»

Ангийнхандаа ...

2010 оны 01-р сарын 10 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)
Ангийнхандаа ...
Michael jackson - we are the world


 Дэлгэрэнгүй»

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд гэхүүдээ...

2009 оны 09-р сарын 26 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)

Ангийнхандаа юуны өмнө хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. 4-дөх жилийнхээ ойн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд 2009 оны 9-р сарын 26-нд "Тэнгис" кино театрт цаг болзов.

Эцэст нь хэлэхэд би ангийнхаа бүлгийг андуурснаа сая л мэдлээ. Учир нь 11в , эсвэл 10е гэх ёстой юм байна лээ. Тэр тал дээр жаахан алдсандаа ангийнхнаасаа уучлал хүсье. 

 Дэлгэрэнгүй»

11е ангийн танилцуулга

2009 оны 07-р сарын 03 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зүүн урд хэсэгт байрлах "Эрдмийн гэгээ" 2-р дунд сургуулийг 2006 онд Д.Оюунчимэг багштай, Б.Сонинбаяр ангийн даргатай 11е анги нь 42 сурагчтай байсан ба үүнээс 12 банди, 30 охинтой 10 жилийн боловсролыг эзэмшин төгсөж байсан цаг саяхан санагдах аж.
 Дэлгэрэнгүй»

Зуны амралт эхэлчихээд....

2009 оны 06-р сарын 19 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)

 За манай ангийнхаан амралт эхлээд энэ зун хэн хаагуур хаагуур амраад байгаа вэ бүгдээрээ орсон хүн болгон бичиж байж гараарай. Зун бол ер нь бүгд л ажил хийгээл энд тэнд л байдаг заншилтай л даа. Зарим нэг нь аймагт ирэхээр хааяа нэг багшийдаа очиж цагийг хөгжилтэй өнгөрөөдөг. Харин энэ зун урьд урьдийнхаасаа илүү үр дүнтэй өнгөрөөгөөрэй.

 Дэлгэрэнгүй»

2007-2008 оны ААШТ-ний талаар

2009 оны 06-р сарын 04 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)

За нэтээр яавж байгаад аймгийн хүүхдийн бага наадмын талаар сонин сонслоо.  Гэхдээ 2007-2008 он байна лээ.

Өмнөговь Аймгийн хүүхдийн спортын III бага наадмын хүрээнд өсвөрийн тамирчдын дунд ширээний теннис, сагсан бөмбөг, тэшүүр, чөлөөт бөхийн аймгийн АШТ болж өнгөрчээ.
 Дэлгэрэнгүй»

11е ангийнхан багштайгаа Улаанбаатарт

2009 оны 05-р сарын 25 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)

Ангийн багш маань 2007 оны 11 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод шавь нартайгаа хотын ид хавыг харуулсан хүйтэнд уулзаж байх үеийн зурагнуудаас орууллаа. 

Доорх дэлгэрэнгүй унших гэдэг дараад өөр зурагнууд үзээрэй.

 Дэлгэрэнгүй»

Ангийн андууд минь....

2009 оны 05-р сарын 24 Нийтэлсэн : Г.Бөхбилэг (G&B)
Ангийн анд нөхөд маань хаана юу хийж бүтээж яваа бол гэж бодоод дараах хэдэн хүмүүсийн мэдэж байгаагаа
бичлээ. Алдаатай байвал дараа засаж болох аж.
 Дэлгэрэнгүй»